Shop Logo

Lhamour

Хаяг: 6-р хороо, Бага тойруу, 13/1 тоот
Утас: 77120256
Үйлдвэрлэгчийн мэдээлэл
Lhamour
6-р хороо, Бага тойруу, 13/1 тоот

Бидний тухай

Сайн байцгаана уу? “Лхамур” брэндийг үүсгэн байгуулагч, ерөнхий технологич Д. Хулан байна. 

8 жилийн өмнө зөвхөн өөртөө тулгарсан арьсны асуудлыг шийдэхээр гэртээ эхлүүлж байсан санаа маань бодит болж өсөн хөгжсөөр бусдын арьсны асуудалд шийдэл болох бүтээгдэхүүн хийх маш том алсын хараанд хөтлөгдөн “Лхамур” үүссэн түүхтэй. 

Бид брэндээрээ дамжуулан Монголдоо төдийгүй Дэлхийд эерэг өөрчлөлтийг авч ирэх, “Өөрийгөө хайрла, Бусдыг хайрла, Эх дэлхийгээ хайрлах” философийг түгээх том зорилготой. Энэ нь Олон улсад өрсөлдөхүйц, эрүүл, чанартай,  байгальд ээлтэй бүтээгдэхүүнүүдийг гар аргаар, сэтгэлээ шингээн үйлдвэрлэж, өдгөө Дэлхийн 8 улсад экспортоо тогтмол гаргадаг, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлж чадсан Монгол брэнд болж чадсан байна. 

Бидний зорилго, философийг Олон улс сайшаан, Японы томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл NHK World - с зорин ирж, баримтат нэвтрүүлэг хийж байсан бол та бүхний мэдэх Олон улсын алдарт FORBES сэтгүүлээс шалгаруулдаг АЗИЙН 100 өсөх ирээдүйтэй, дэлхийд зөв өөрчлөлтийг авч ирж буй залуу гарааны бизнесийн жагсаалтад багтсан цор ганц Монгол компани болсон. Энэ нь бидний Олон улсад Монголынхоо нэрийг өндөрт гаргаж яваа амжилтын нэгээхэн хэсэг билээ. 

Амжилт бүхэнтэй минь хамт байдаг, Лхамурыг сонгон хэрэглэдэг, үнэнч хэрэглэгч та бүхэндээ маш их баярлалаа. Та нар маань байгаа учраас бид улам урагшилсаар байдаг. Хэрвээ та манайхыг хараахан сонгож амжаагүй, мэдээгүй байгаа бол манай цахим хуудсаар зочлон манай брэндтэй танилцах боломжтой. 

Маш их баярлалаа та бүхэндээ.