Нэг. ерөнхий заалт

Madeinmongolia.asia цахим худалдааны сайт нь “Эм Ай Эм Трэйдинг” ХХК -ийн албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

  1. Хэрэглэгч madeinmongolia.asia цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
  2. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “Эм Ай Эм Трэйдинг” ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.
  3. Madeinmongolia.asia вэб сайт нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.

Хоёр. хэрэглэгчийн анхаарах зүйлс

  1. Цахим худалдааны тэмдэгтүүд нь Байгууллагийн өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь Брэндүүдийн өмч болно. Энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
  2. Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг Байгууллага бүрэн хариуцна.
  3. Хэрэглэгч системд бүртгүүлэхэд үнэ төлбөргүй байна.
  4. Хэрэглэгч нь Madeinmongolia.asia системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас учирсан аливаа хохирлыг Байгууллага хариуцахгүй болно.
  5. Хэрэглэгч вэб сайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа бүтээгдэхүүн борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
  6. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  7. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.
  8. Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ албаны болон гэрийн хаягаар хүргүүлэх боломжтой.

Гурав. захиалга хийх, захиалга баталгаажих, захиалга цуцлах хугацаа

  1. Захиалга авах хугацаа:
    • Хэрэглэгч Madeinmongolia.asia цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
  2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
    • Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 24 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг 100% шилжүүлснээр захиалга нь баталгаажна.
    • Захиалгын төлбөр 24 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр захиалах боломжтой.
    • Хэрэглэгч 24 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд Байгууллага ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
    • Хэрэглэгч нь ажлын өдрүүдийн 10:00 – 18:00 цагийн хооронд 77234040 утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна.
  3. Захиалгын бараа бүтээгдэхүүн хүргэгдэх хугацаа:
    • Madeinmongolia.asia цахим худалдааны систем нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
    • Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа бүтээгдэхүүн хүлээж авах бүрт хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шуудандмэдэгдэл илгээнэ.
    • Захиалгын төлбөр гүйцэтгэл, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш Улаанбаатар хот дотор хүргэх хугацаа 24цаг байна.
    • Захиалга нь тухайн өдрийн 14:00 цагаас өмнө хийгдэж төлбөр 100% төлөгдөж баталгаажсан тохиолдолд тухайн өдөртөө хүргэгдэнэ.
    • Захиалга нь тухайн өдрийн 14:00 цагаас хойш хийгдэж төлбөр 100% төлөгдөж баталгаажсан тохиолдолд маргааш өдөр хүргэгдэнэ.
    • Амралтын өдөр /ням гараг, бүх нийтийн амралтын өдөр/ захиалга өгч төлбөр 100% төлөгдөж баталгаажсан ажлын өдөр эхэлсэн өдөр хүргэгдэнэ.

Хүргэлтийн цагийн хуваарь : даваа – бямба 09:00 цагаас 20:00 хүртэл /ням гарагт амарна/

    • Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа бүтээгдэхүүн хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.

Дөрөв. төлбөр төлөх, захиалга цуцлах

  1. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн Madeinmongolia.asia худалдааны систем нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчид ойлгомжтой хэлбэрээр хүргэх болно.
  2. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд Хэрэглэгчийн удирдлагийн хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
  3. Захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.
  4. Madeinmongolia.asia худалдааны систем нь захиалгын нийт үнийн дүнг 100% урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
  5. Madeinmongolia.asia худалдааны систем нь Хэрэглэгч захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн хугацаанд төлбөр төлөх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, болих, өөрчлөх боломжийг олгож байгаа.

Тав. захиалга цуцлах, бараа бүтээгдэхүүн солих, буцаах

  1. Нэгэнт Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүн хүргэгдэн Хэрэглэгч хүлээн авсан бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.
  2. Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүний загвар зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд Madeinmongolia.asia худалдааны систем нь тус бараа бүтээгдэхүүнийг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгох болно.
  3. Madeinmongolia.asia худалдааны системийн бараа бүтээгдэхүүний захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа бүтээгдэхүүн гэмтэлтэй ирсэн тохиолдолд тус бараа бүтээгдэхүүнийг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгох болно.
  4. Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнээ солих тохиолдолд зөвхөн ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээр солино. Солихыг хүссэн бараа бүтээгдэхүүн байхгүй тохиолдолд талууд харилцан тохиролцож бараа бүтээгдэхүүнийгбуцааж болно.
  5. Хэрэглэгчийн солих бараа бүтээгдэхүүн нь хэрэглээгүй, гэмтээгээгүй, бохирдуулаагүй, сав баглаа боодлыг үрэгдүүлж гэмтээгээгүй, дагалдах иж бүрдэл нь бүрэн байх шаардлагатай. Эдгээр шаардлага хангаагүй тохиолдолд солих боломжгүй болно.
  6. Хэрэглэгч захиалга хийхдээ системд байгаа бараа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай юм. Хэрэглэгч тус бараа бүтээгдэхүүний талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг Madeinmongolia.asia худалдааны систем хүлээн авах, бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжгүй юм. Системд бараа бүтээгдэхүүний албан ёсны брэнд, бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой юм.
  7. Дээрх нөхцөл байдал үүсэх боломжтой тул Madeinmongolia.asia худалдааны системийн зүгээс захиалга хийгдсэнээс хойш төлбөр төлж, захиалгаа баталгаажуулах 24 цагийн хугацаа өгч байгаа болно.
  8. Хэрэглэгчийн алдаанаас үүдэн хэрэглэгч буцаах хүсэлт гаргасан бол хүсэлт гаргаснаас хойш хүсэлтийг ажлын 5 өдөрт шийдвэрлэж хэрэглэгчийн дансанд шилжүүлнэ. Ингэхдээ гүйлгээ, цахим төлбөр тооцооны систем нь гүйлгээ тус бүрийн үнийн дүнгээс шимтгэл  тооцож авдаг тул бараа бүтээгдэхүүнийг буцаах тохиолдолд нийт үнийн дүнгээс 3% хасаж хэрэглэгчийн дансанд шилжүүлнэ.

Зургаа. хүргэлт

  1. Хэрэглэгчийн захиалгын бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот дотор үнэ төлбөргүй хүргэж өгнө.
  2. Хэрэв Хэрэглэгч өөрийн захиалгыг хүргэлтгүй захиалсан бол угбараа бүтээгдэхүүн бэлэн болсон хойно Хэрэглэгч өөрийн биеэр ирж авна.
  3. Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд:
    • Баруун:22-н товчоо
    • Хойд: Бэлх, 7 буудал
    • Зүүн: Амгалангийн эцэс
    • Урд: Зайсан, Нисэх гэсэн цэгүүдээр хязгаарлагдана
  4. Дээр заасан хязгаараас гадагш хүргэлт хийх тохиолдолд тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ.Үйлчилгээний хөлсийг Хэрэглэгч хариуцна.
  5. Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай. Хүргэлтийн үйлчилгээ захиалга бүрт эхний удаа үнэгүй байх бадээр дурьдсан шалтгаануудаас үүдсэн дараагийн хүргэлтийн хөлсийг Хэрэглэгч хариуцна.
  6. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бараа бүтээгдэхүүнээшалгаж хүлээн авна.
  7. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаягруу  илгээгдэх ба хэрэглэгч өөрийн захиалгын түүх дотроосоо харах боломжтой.

Долоо. бусад

  1. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв Madeinmongolia.asia худалдааны системийн үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна.
  2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бараа бүтээгдэхүүн хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.