БИДНИЙ ТУХАЙ

 

Манай компани нь 2018 оноос нийгмийн хариуцлагын хүрээнд “Made in Mongolia” төсөл болон Digital Silk Road 2.0 гэсэн зорилт тавин үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортын шинэ гарц гаргалгааг бий болгох зорилгоор  www.madeinmongolia.asia  үндэсний үйлдвэрлэгчдийн нэгдсэн мэдээллийн сан бүхий ашгийн бус цахим худалдааны системийг хөгжүүлэн дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудын шийдлүүдийг хослуулан ашиглаж томоохон платформуудтай  интеграци хийн хөгжүүлэн, өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлсээр ирсэн билээ.     

        Уг төслийн хүрээнд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг цахим худалдааны системээр дамжуулан хамгийн бага буюу 3%-ийн /банкны төлбөр тооцооны төлбөр/ шимтгэлтэйгээр борлуулан, Улаанбаатар хот дотор үнэгүй хүргэх үйлчилгээ үзүүлэн олон зуун байгууллагын үйл ажиллагааг дэмжиж Монгол Улсын өнцөг булан бүрд байгаа үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан худалдан авагчдад хүргэх томоохон гүүр болон ажиллаж байна. Made in Mongolia 2.0 хувилбар нь цахим худалдааны орчин үеийн шийдлүүдийг нэгтгэсэн цогц систем бөгөөд уг систем нь нэг доор 1,000,000 хэрэглэгчийн хандалтыг даах STRESS TEST буюу системийн хүчин чадал болох үндсэн эх кодын ачаалал даах чадвар, серьверийн ачаалал даах чадвар, нууцлалын аюулгүй байдлын тест гэх мэт хэд хэдэн шалгууруудыг бүрэн давсан систем юм. 

 

           137,000      4,000+     56,000+
                                                    Бүртгэлтэй хэрэглэгч                        Сарын дундаж борлуулалт                   Идэвхитэй хэрэглэгч

 

       100,000,000    100+      34,000+
                                                 Сард хийгддэг захиалгын дүн                  Бүртгэлтэй үйлдвэрлэгч               Сарын дундаж хандалт

 

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид мэдээллийн технологийн шийдлийг өөрсдийн БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГЭЭРЭЭ дамжуулан хүн бүрт хүртээмжтэй, харилцагч байгууллагуудтайгаа урт хугацаанд хамтран ажиллаж мэдээллийн технологийн шинэлэг шийдэл, сайжруулалтыг байнга нэвтрүүлэн зорьж  ажиллахыг баримтална.

 

Хамтын хүчээр Монгол брэндийг дэлхийд таниулъя.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Нет Капитал оффис, 5-р давхар

Утас: 7723-4040

И-мэйл: operation@mimtrading.mn