Shop Logo

ЧАКРА

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Эс Ти апартмент, 712-р байр, 1 тоот
Утас: 77737755
Үйлдвэрлэгчийн мэдээлэл
ЧАКРА
Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Эс Ти апартмент, 712-р байр, 1 тоот

Бидний тухай

“ЧАКРА” ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ

“Голд Кинг Берри”ХХК нь Монгол орны ХАА, байгалийн гаралтай түүхий эдийг дэвшилтэт технологиор өөрсдөө боловсруулж хаягдалгүй үйлдвэрлэл явуулан эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилготой 2017 оны 4-р сард байгуулагдсан 100% үндэсний компани билээ.

Бид Монголдоо анх удаа эрүүл мэнд гоо сайхны Биологийн идэвхит бүтээгдэхүүний CAKRA /ЧАКРА/ брэндийг үүсгэн одоогоор 66 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоод гадаадын зах зээлд гаргаад байна.

Япон улсын Japan Food Research Laboratory, Tsukuba Analysis Center-т, Герман улсын CBA laboratory, Польшийн Jagiellonskie Centrum Innowacji гэх мэт Олон улсын Лабораториудад шинжлэн баталгаажуулж олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний чанартай болох нь нотлогдосон.

Манай компани 2018 оны 3-р сард Япон улсад өөрийн албан ёсны дистрибьютор компанитай /Takarajima Japan/ гэрээлж албан ёсоор экспортолж байна.
2019 оны 4-р сард Польш Улсын TST Szymon Tomaszewski компанитай дистрибьюторын гэрээ байгуулан эцсийн бүтээгдэхүүнээ экспорлож эхлээд байна.