Хөхүүл дэр

Энхрий Брэнд

Үнэ:
48,000₮ /ширхэг

Тоо ширхэг:
(6 бэлэн байгаа)

Нийт үнэ:


Санамж

УОК-ын 2020/12/01 хүртэл хөл хорионы дэглэмийг чангатгаж, зорчих хөдөлгөөн хязгаарлагдаж байгаагаас таны захиалгын хүргэлт жирийн өдрүүдийг бодвол удаашралтай, цаг үеийн байдлаас шалтгаалан хүргэгдэж байгааг хэрэглэгч та анхаарна уу. Бид таны захиалгыг 24 цагийн дотор хүргэхээр хичээн ажиллаж байна. Зарим тохиолдолд 24 цагаас илүү удаж байгаа учраас эрхэм үйлчлүүлэгч та хүргэлт хоцрох эрсдэлийг тооцоолж захиалгаа өгнө үү. Гэрээсээ гаралгүй хайртай бүхнээ хамгаалъя


Хуваалцах:
Үйлдвэрлэгч
Энхрий Брэнд
Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Борх төв 205 тоот
(0 Хэрэглэгчийн сэтгэгдэл)

Энхрий брэндийн хөхүүл дэрний хувьд монгол хэв шинжийг агуулсан энхрий брэндийн даавуугаар урласан, өнгө үзэмжийн хувьд дахин давтагдашгүй, 100 хувь хөвөн даавуун бүтээгдэхүүн юм. Энэхүү гадар уутыг авч угааж болно, өнгөө алдахгүй, хамгийн гоё зөөлөн материалаар хийсэн байгаа. Харин доторх дүүргэлт нь зориулалтын сувдан хөвөнгөөр хийсэн учир хэлбэр дүрсээ удаан хадгалж шалчийхгүй шүү.

Ээжүүдэд ямар хэрэгтэй вэ? Бид нярай бяцхан үрээ өдөрт 8-12 удаа дунджаар 15 минут хөхүүлдэг. Тэр хооронд нуруу, хүзүү, гаранд маш их ачаалал ирдэг шүү, тэгээд оёдолтой эсвэл хийсвэрээр төрсөн бол суухад хүртэл хэцүү байдаг шүү дээ. Тиймээс шинэхэн ээжүүд минь өөрийгөө хайрлаж, өөртөө болон хүүхэддээ тухтай хөхүүл дэрийг хэрэглэж хэвшээрэй. Хөхүүл дэр нь хүүхдээ хөхүүлэх үед гар доор тулгуур болж, хүзүү нуруунд ирэх ачаалалыг багасаж, хамгийн гол нь хүүхэд хөхөндөө илүү ойртож, хөх унжихаас сэргийлдэг олон талын ач холбогдолтой бүтээгдэхүүн шүү.

Хөхүүл дэр хүүхдэд ямар хэрэгтэй вэ? Хүүхдийн хувьд хөхөө буруу амласнаар эсвэл хийтэй хөхөх зэргээс гэдэс дүүрэх асуудал гардаг. Тиймээс хүүхдээ аль болох хөхөндөө ойр, өөрт нь тав тухтай байрлалд хөхүүлвэл гэдэс дүүрэх нь багасаж 15 минутын турш идэвхитэй хөхөө идээд тайван амардаг шүү.

Хүүхэд томроод 2 сар хүрэхэд доош нь харуулж хэвтүүлэхдээ мөн хөхүүл дэрээ ашиглаж болноо. Нуруу нь амраад, толгойгоогоо өргөж сурахад нь хөхүүл дэрэн дээр нь хэвтүүлвл өөрт нь их тухтай байдаг шүү.

Харин 5 сараас дээш өөрөө сууж сурах үед нь ард нь дэрээ налуулаад суулгахад их амар байдаг. Дэрний хэлбэр нь саран учир хүүхэд унаж холбирохоос сэргийлдэг үнэхээр олон талын хэрэглээтэй том болтлоо хэрэглэх ашигтай бүтээгдэхүүн шүү.

Энэ бүтээгдэхүүнд одоогоор сэтгэгдэл байхгүй байна