Бүх захиалгууд
Ажлын 2 өдөрт
7711-9095
100% Хамгаалагдсан
Монгол үндэсний уламжлалт наадгай, биет бус соёлын өв болох Шагайн наадгай нь өдгөө мартагдах хэмжээнд тулаад буй нь - олон шагайг цуглуулахад маш их цаг хугацаа шаарддагын дээр цэвэрлэх, будах зэрэг ажиллагаа ихтэйн улмаас өнөө үед шагай цуглуулан, хүүхэддээ заан тоглуулах нь хүндрэлтэй болсон билээ.
Бидний тэр бүр анзаардаггүй дээрх асуудлыг шийдвэрлэхээр санаачлан, шагайн наадгайг орчин үеийн болгон хөгжүүлж, Шагайчин® хэмээх Цогц шийдэл бүхий бэлэн бүтээгдэхүүнийг хамгийн сайн чанарын хүнсний хэрэглээнд зориулагдсан хуванцар материалаар бүтээсэн нь адил хэлбэр, хэмжээ, жинтэй болж чадсан бөгөөд илүү цэвэрхэн, тод өнгөлөг болсон юм.